Зарим арилжааны өдрүүдээс сурсан зүйлээ цуврал болгож оруулж байхаар шийдлээ.
Би өглөө болгон чухал төвшнүүдийг бүртгээд оноо гаргадаг туршилт хийгээд байгаа.
Score 2 дээр Volatility Trigger-ийг 2 удаа оруулсан байгаа.
Score 1 нь gamma index, call wall, put wall, volatility trigger 4-оос хамаарч өгдөг оноо юм. Энэ 4 бүгд bearish байх юм бол хасах 100%, бүгд bullish байвал нэмэх 100% байх юм.
Бас нэг ажиглах юм нь Vix уналттай өдөр байсанг харж болно.
Өнөөдөр маркет онгойхдоо л хүлээгдэж байсан өсөлтийг давж онгойсныг харж болно.
Маркет нээгдээд үүсгэсэн gap-аас заримыг нь хааж эхэлсэн
Энэхүү уналт, Option flow хоорондоо нийцэж байсан учраас тэр чигтээ уналтын трендтэй байх магадлал байна гэж харагдаж байсан.
Гэхдээ ханш сэргээд тэр чигтээ өсөлттэй өдөр байсныг харж болно. Бүтэн өдрөөр нь харвал цэнхэр зураас дээр option delta, цагаанаар ханш харагдаж байгаа юм.
Delta өсч байвал option flow bullish, унаж байвал bearish юм.
Ногоон бөөрөнхий дээр эсрэг оролтууд хийх боломжууд байсан ч 50%-аас илүү ашиг хийх боломжийг бол mean reversion trade-д олгосонгүй:
Маргааш triple witching буюу хамгийн том Option expiration өдрүүдийн нэг:
Энэ өдрүүд дөхөхөөр Vix унадаг бөгөөд VIX уналт нь маркет өсөхөд мөн дэм болдог билээ.
Мөн маркетын өөдрөг байдалд хэр нөлөөлснийг мэдэхгүй юм. CPI мэдээ санаснаас өндөр ч гэсэн харьцангуй хүлээлттэй ойр гарсан, Arm IPO амжилттай болж өсөлттэй нээгдсэн.
Option flow (HIRO)-оо 0DTE (teal - бүдэг ногоон)-г бас давхар харвал:
PUT CALL-оор нь бүгдийг нь салгаж харвал:
Улбар шар нь call option, ногоон нь 0DTE call option, цэнхэр нь нийт put option, бүдэг цэнхэр нь 0DTE put option.
Эндээс харвал call option ихээр аваагүй гэхдээ бас зарагдаагүй харагдаж байна.
Буллиш байгаа хөрөнгө оруулагчид шууд хувьцаа худалдаж аваад, хувьцаагаа барьцаалаад call option зарсан учраас байж болох юм.
Put option дээр анхаарах зүйл нь 0DTE тийм ч хүчтэй put option аваагүйг харж болно. Тэгэхээр урт хугацаатай hedge хийх зорилготой put option-ууд илүү орж ирсэн байх магадлалтай.
Суралцсан хичээл:
Миний хувьд flow зөрлөө гээд заавал уналт орж ирэх албагүй, дандаа option зах зээлийн зөв байдаггүй гэдгийг ойлгосон бөгөөд flow put-рүүгээ илүү урсаж байгааг хараад өдрийн хугацаатай биш арай урт хугацаатай put option авч swing trade хийх нь сэтгэл зүй, эрсдэл аль аль талаасаа илүү дээр болохыг ухаарсан юм.
Gal2
Багшаа яг хэрэгтэй байлаа 🤩