📜 Day Trading Rules
Ажил хийгээд цалин авах сайхааан 🙂 Авсан цалингаа буцаах шаардлагатай болж байна гээд төсөөлдөө 😞. Тогтмол орлоготой ажил хийгээд хүн орлогоо яаж зөв зарцуулах дээрээ санаа тавьдаг бол арилжаа тийм биш.
Ашигтай өдөр байхад алдагдалтай өдөр бас байна. Ашгаа яаж өндөр байлгах вэ? Алдагдлаа яаж бага байлгах вэ? гэдэг асуудлууд яригдаж эхэлнэ.
Алдагдлаа бага байлгах гэснээс биш алдагдалгүй байна гэж хэлээгүй байгаа биз
Би найзуудтайгаа олон жилийн өмнө хэсэг казино сонирхож орж үзэв. 21 татах, Бакрат гээд 2 төрлийн тоглоом л тоглож үзэхэд ямар тоглоомоос үл хамааран бид нарт байдаг 2 асуудлыг тод олж харсан юм:
Ашиг хийсэн ч шуналтаад үргэлжлүүлж тоглох
Алдагдалтай байвал нэмж ATM-ээс мөнгө аваад алдагдлаа нөхөх гэж оролдох
Сэтгэл зүйн ийм алдаануудыг бид нар бүгд хийдэг. Зүгээр хоосон дүрмээ барь, арилжааны тэмдэглэл хөтөл нтр гэсэн зөвөлгөөнүүд их байдаг. Тэгвэл энэхүү хичээлээр дамжуулаад ямар дүрэм барих вэ, ямар нөхцөл бүрдэхээр арилжах вэ, ямар хэмжээгээр нэг арилжаанд орох вэ гэгчлэн арилжаа хийж байхад тулгардаг асуултуудад хариулт өгөөд зогсохгүй арилжаандаа ашиглах бүрэн framework бий болгох гэж зорилоо. Миний хувьд крипто зах зээлээс орж ирсэн учраас энэ төрлийн арилжаа миний хувьд ч шал ондоо ертөнц учраас энэхүү хичээлд шаардлагатай үед нь шинэ мэдээлэл нэмээд, өөрчлөлт оруулаад явах болно. Дараах стратегиуд Option зах зээл дээрх мөнгөний урсгалыг давхар хардаг учраас stock index future эсхүл stock option арилжих гэж байгаа хүмүүст хамгийн хамааралтай ч үндсэн дүрмүүд, оролт гаралтын цэгүүд бүх төрлийн арилжаанд хэрэглэж болох ойлголтууд юм.
Арилжааны дүрэмтэй байхын давуу тал:
Мэдээж дээр гаргасан мөрийтэй тоглож байхдаа гаргадаг алдаануудыг гаргахгүй байхаас гадна өөр давуу талууд байгаа.
Сэтгэл хөдлөлд тулгуурласан арилжааг үгүй хийх
Алдагдлаа бага байлгах
Арилжаанаас орох, гарах нөхцлүүдийг тодорхой болгох
Жигд дүрмээ барьснаар арилжаанд байгаа алдаа болон оноогоо системтэй олж харах, судалгаа хийх
Дээрх алхам дээр үндэслээд дахин процессоо сайжруулах
2 төрлийн арилжаа:
Momentum Trading:
Энэ төрлийн арилжааг Тренд дагах буюу өсч байгаа маркет руу нэмж өснө гэж худалдан авалт хийх, уналттай байгаа зах зээлийг нэмээд унана гэж арилжаа хийхийг хэлнэ.
Mean Reversion Trading:
Энэхүү арилжаа нь өсөж дуусаад унах цэг эсхүл унаж дуусаад өсөх цэгийг барих гэж оролдохыг хэлээд байгаа юм. Аль нэгийг нь сонгож арилжъя гэвэл би эхний стайл буюу Тренд дагах арилжааг санал болгож байна.
За энэ хүрээд энэхүү 2 төрлийн арилжааг хэрхэн хийх юун дээр анхаарахыг үзье: